Буриадад сонгон шалгаруулж бий болгосон гэрийн сарлагийн Окинскийн удам албан ёсны эрхийн бичгээ ОХУ-ын шалган үржүүлэлтийн ололт амжилтыг хамгаалж судлах улсын комиссаас авсан байна.

Бүгд найрамдах улсын эрдэмтэд үүнийг дэлхийд анхлан хийсэн болохыг өнөөдөр бүс нутгийн засаг захиргааны хэвлэлийн албанд мэдээлжээ. Иймээс одоо тэднийг бусад бүс нутгуудад экспортод гаргахад бэлэн боллоо гэж Буриадын ХАА-н яамны ажилтан Андрей Попов хэлсэн юм.

«Бид 200 толгой энэ ховор амьтныг экспортод гаргаж чадна гэж Попов дурьдаад, тэдний амьдын жин 1 кг нь 160-180 рубльд хэлбэлзэх болно, энэхүү сонгон шалгаруулж авсан удмыг худалдаж авах эхний худалдан авагчид нь Тува, Алтайн Бүгд найрамдах улсууд байхыг үгүйсгэхгүй гэж ярьжээ.

Учир нь эдгээр бүс нутгууд «сарлаг үржүүлэхэд өндөр үр дүнд хүрсэн буриадын сонгон шалгаруулагчдын туршлагыг сонирхож байгаа»-тай холбоотой юм. Гэрийн сарлагийн удмыг гаргаж авах ажлыг Буриадад 1982 онд эхлүүлсэн бөгөөд эрдэмтдийн ажлыг профессор Владимир Тайшин удирдсан байна. Одоогоор мэргэжилтнүүд Буриадад ойролцоогоор 10 мянга гаруй толгой сарлагийг тоолоод байгаа юм.

Орос улсад Буриадаас гадна Алтай, Тува, Хакасияд сарлаг үржүүлэх ажлыг эрхэлдэг байна.