Оросын Холбооны газрын баялгийн агентлаг улс орныхоо Алс Дорнодын өмнөд хэсэгт орших Огожинский нөөрсний орд газрыг эзэмшихийн төлөө тэмцээнийг бэлтгэж байна. Тэмцээнийг энэ оныг дуустал зарлана гэж орон нутгийн засгийн газар найдаж байна.

Оросын «Ростоппром» түлшийн томоохон компани болон хятадын Shenhua корпорац хөрөнгө оруулахад бэлэн байна. Тэдгээр энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд 2011 онд «Огожинская энергийн компани» байгуулж, Благовещенск хотноо бүртгүүлжээ.

Төслийн дагуу Гербикано-Огожинский нүүрсний сав газарт чулуун нүрсний хайгуулын ажлыг гүйцээн дусгаж, жилд олборлох бараг 30 сая тонн нүүрс гүнзгий боловсруулах юм.

2010 онд ОХУ БНХАУ хоёрын гарын үсэг зурсан хамтын ажиллагааны тухай санамж бичгийн хүрээнд хятадын талаас оросын нутаг дэвсгэрт нүүрсний орд газруудыг эзэмшихэд бараг 6 тэрбум долларын зээл олгоно.

Түүнчлэн зээлийг авто, төмөр зам тавих, дэд бүтцийн барилга байгууламж барих, уул уурхайн тоног төхөөрөмжийг Хятадаас авахад чиглүүлнэ. Огожинское чулуун нүүрсний орд газар Приамурье бүс нутгийн Селемжинский районд Алс Дорнодын төмөр замын Февральск өртөөнөөс өмнө 100 км зайтай оршдог.

Эдүгээ районы хэрэгцээг хангахаар жилд орд газрын нэгэн хэсэгт дөнгөж 30 мянган тонн нүүрс олборлож байна. Энэ нь орд газар хүрэхэд хэцүү нутагт оршиж, дэд бүтцэд нь их хэмжээний хөрөнгө шаардагдаж байгаатай холбоотой юм.