НАТО Пэтриот зенит-пуужингийн цогцолбороо Туркад сирийн хил орчимд байрлуулах хугацааг сунгах бодолтой байна гэж өрнөдийн мэдээллийн агентлагууд эвслийн төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав.

Бүс нутагт Турк улсад аюул сорилт тулгарсаар байна гэж НАТО үзэж байна. Урьд туркийн телеелегчид НАТО эвсэлд хандан пуужинг байрлуулах хугацааг сунгах хүсэлт тавьсан билээ. Сириэс харвсан сум туркийн нутаг дэвсгэрт дэлбэрсний дараа 2012 оны 12-р сард НАТО зенит-пуужингийн цогцолборыг турк-сирийн хил орчимд байрлуулах асуудлыг шийдвэрлэжээ.

Туркийн холбоотон Нидерланд, АНУ, Герман улсуудаас олгсон Пэтриот зургаан батарейг Сиритэй хил залгаа нутагт байрлуулсан юм.