ОУ-ын ОБЯ сүйрлийн хар салхинд нэрвэгдсэн филиппиний хүн амд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, хүнсий бүтээгдэхүүн явуулах тухай тус яамны хямралт байдалд орсон нөхцөлд удирдах Үндэсний төвийн дэд дарга Олег Воронов «Интерфакс» агентлагад мэдээллээ.

Аврагчид 56 тонн загас,махан консерв, чихэр хүргэж, буцах замдаа оросын жуулчдыг авч явах юм. Үүний хамт «филиппиний эрх баригчид ОБЯ-ны эмнэлэг, эмч нар, аврагчдыг гай гамшигт нэрвэгдсэн газар нутагт ажиллуулах шийдвэр одоогоор гаргаагүйг» тус төвийн дэд дарга онцлов.

Түүнчлэн АНУ хар салхинд нэрвэгдэгсдэд туслах барагцаалбал 700 цэргээ Филиппинд татан шилжүүлэх тухай АП агентлаг мэдээлэв. Нисэх онгоц тээгч «Жорж Вашингтон» болон түүнийг дагалдан явах хэдэн онгоц түүнчлэн нисэх онгоц, нисдэг тэргүүдээ Филиппин руу явуулсан тухай үүний өмнө Пентагон мэдээлсэн билээ.

Тэдгээр хүмүүсийг нүүлгэх болон хүмүүнлэгийн тусламжийн барааг тээвэрлэхэд туслана. Сүүлийн үеийн тоо баримтуудаас харахад хар салхинд хэлмэгдэгсдийн тоо 2357-д хүрээд байна.