11-р сарын 14-нд Египетэд онц байдал ба шөнө хөл хорих дэгдэмийг цуцлана гэж Египетийн төлөвлөлт,орон нутгийн хөгжлийн сайд Хани Махмуд мэдэгдлээ. Египетийн захиргааны шүүх онц байдлын дэглэмийг мягмар гаригт цуцлах тогтоол гаргасан тухай үүний өмнө мэдээлсэн билээ.Цэргийнхэн Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг огцруулсаны дараа түүний талыг баримтлагчид эсэргүүцэгчидтэй удаа дараа мөргөлдсөний дараа 8-р сарын 14-нд Египетэд онц байдал тогтоосон юм.