БНАСАУ 4 дэх цөмийн туршилт энэ оныг дуустал хийж мэднэ гэж урьд Цагаан ордонд аюулгүй байдлын асуудал эрхэлж байсан Умард Солонгосын талаархи америкийн шинжээч Виктор Ча үзэж байна.

Түүний хэлснээр Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаархи зургаан талын хэлэлцээг сэргээхээр ийм алхам хийж болзошгүй гэж өмнөд солонгосын «Йонхап» агентлаг мэдээлэв. Урьд өмнө Умард Солонгос ийм өдөөн хатгах ажиллагаа явуулсаныг Жоржтауны их сургуулийн профессор дурдав.

Дипломат шугамаар зургаан талын хэлэлцээг сэргээх талаар ахиц дэвшил гарахгүй бол БНАСАУ ээлжит цөмийн туршилт энэ оныг дуустал буюу 2014 оны хавраас наана хийж мэднэ гэж тэрээр тэмдэглэв. 2006-2013 онд БНАСАУ газар дор гурван цөмийн туршилт хийсэн юм.

ОУ, Хятад, АНУ, Япон болон хоёр Солонгос Улс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаархи зургаан талын хэлэлцээнд оролцож байна.