Өчигдөр Сөүлд ОУ,Өмнөд Солонгосын тээврийн яамдын тэргүүн нар хотын нийтийн тээврийн салбарт туршлага, технологи солилцох тухай санамж бичигт гарын үсэг зурав. Хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллахад гойд анхаарал тавьсан гэж ОУ-ын тээврийн яам мэдээллээ.

Түүнчлэн тээврийн оюуны системийн ашиглалтад их анхаарал тавьжээ. Дээрх тусгай газруудын тэргүүн нар төмөр замын тээврийн салбарт харилцан ойлголцох тухай санамж бичигт бас гарын үсэг зурсан байна.

ОХУ, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Владимир Путин, Пак Кын Хе нар баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд байлцав. Өчигдөр эдгээр хоёр орны төрийн тэргүүн нар янз бүрийн салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дүнгээр багц баримт бичигт гарын үсэг зурсан байна.