Сирийн байдлыг эв зүйгээр зохицуулах асуудлаархи «Женева-2» олон улсын бага хурлыг аль болох түргэн зарлан хуралдуулах ёстой гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргуун Сергей Лавров египетийн «Аль-Ахрам» сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдэв.

Сайдын хэлснээр удаашрал тус улсад зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг олшруулах уршигтай болж байна. Сирид гарсан хямралыг цэрэг дайны замаар зохицуулж болохгүй гэж тэрээр тэмдэглэн хэллээ.

Оросын тал америкийн түншүүд болон НҮБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Барахимын багийн гишүүдтэй хамт сирийн дотоодын яриа хэлэлцээг эхлүүлж мэдэх «Женева-2» бага хурлыг идэвхтэй бэлтгэж байна гэж Сергей Лавров онцлов.

Женевийн албан мэдээний заалтуудыг нарийн чанд даган мөрдөх нь зайлшгүй чухал гэж ОХУ-ын ГХ-ийн сайд тэмдэглэжээ. « Энэ нь тов тодорхой баримт бичиг юм. Түүний үзэл санааг дур зоргоор тайлбарлалгүй хэрэгжүүлэхийг бид уриалж байна гэж сайд хэллээ.

Дэлхийн хамтын нийгэмлэгийн гол зорилт сири хоорондын яриа хэлцээ хийх таатай нөхцлийг бүрдүүлэхэд оршино гэж Сергей Лавров үзэж байна. Сирийн химийн зэвсгийг устгах зорилгоор одоо түүнийг олон улсын хяналтад авсан явдал бол энэ замаар хийсэн чухал алхам мөн гэж ОХУ-ын ГХ-ийн сайд үзэж байна.