Америкийн Голливудад Стивен Спилбергийн Индиана Жонс Чингис хааны шарилын эрэлд гарч буй тухай шинэ киноны төслийн тухай мэдээлэл бий болжээ. Гол дүр Индиана Жонсод уламжлал ёсоор Харрисон Форд тоглохоор төлөвлөгдөж байгаа бөгөөд киноны зургийг Өвөр Монголд авч магадгүй юм. Хэрэв мэдээлэл батлагдвал үзэгчид удахгүй Чингис хааны тухай Стивен Спилбергийн шинэ киног үзэх болно.