Орос улс НҮБ-д нацизмыг дөвийлгөхгүй байх тухай хуулийн төслийг өргөн барьлаа. Хамтрагчаар 40 орчим улс орнууд байгаагийн дотор, Беларусь, Казахстан, Узбекистан, Тажикистан болон Сири оржээ. Оны эцсээр уг баримт бичгийн санал хураалт явуулахаар төлөвлөжээ.

Ерөнхий ассамблейн чуулган дээр энэхүү баримт бичгийг оруулахдаа, ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Григорий Лукьянов Дэлхийн II дайны ач холбогдлыг “дахин үнэлэн дүгнэлт өгөх, тэрхүү доромжлолыг үгүйсгэх” боломжгүй гэдгийг анхааруулсан.

Одоогийн байдлаар, “түүхийг мушгин гуйвуулах гэсэн, 1945 оны ялалтанд дахин үнэлэлт дүгнэлт өгөх гэсэн“ оролдлогууд  үргэлжилсээр байна.Нацизмын гэмт хэргүүдтэй холбоотой хүмүүсийг дөвийлгөх нь байж боломжгүй зүйл юм гэж дипломат цохон тэмдэглэв.

Өнгөрсөн мягмар гаригт Орос улс Хүний эрхийн зөвлөлд дахин сонгогдлоо. НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин “Орос улс Хүний эрхийн зөвлөлд арьсны үзлээр ялгаварлахын эсрэг болон харийнхныг үзэн ядах үзэл болон бусад үл тэвчих хэлбэрүүдийн эсрэг үйл ажиллагаа явуулахад гол анхаарлаа хандуулахын зэрэгцээ уламжлалт үнэт зүйлүүдийг хамгаалах болно ” гэж мэдэгдэв.