Москва, Вашингтон хоёр бүс нутгийн хямралыг хамтран зохицуулах бүрэн боломжтой байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ.

Тэрээр Москвад нээгдсэн « АНУ-аас ОУ-д, ОУ-аас АНУ-д хандах хандлага өөрчлөгдөж байгаа нь. 1933-2013 онууд» сэдэвт бага хуралд оролцогчдод явуулсан илгээлтдээ ийнхүү мэдэгджээ.Талууд шинэ сорилт, аюултай хийх тэмцэлд харилцан ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой байна гэж Сергей Лавров онцлов.

АНУ ОХУ-тай солилцооны хөтөлбөрүүдийг идэвхжүүлэхийг сонирхож байна гэж АНУ-аас Москвад суугаа дэд элчин сайд Шейла Гуолтни өөрийн хариуд мэдэгджээ. АНУ-ын дипломат ажилтны хэлснээр хоёр талын харилцаа дэлхий дахинд чухал юм. Солилцоонд хамрагдах иргэдийн тоо өсөн нэмэгдэх ёстой.

Холбогдох хөтөлбөрүүдийг хөгжүүлж, хэл сурахыг оюутнуудад уриалах хэрэгтэй. Оросын болон америкийн түүхч, эдийн засагч, улс төр судлаачид ба дипломат ажилтнууд ЗСБНХОУ, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 80 жилийн ойд зориулсан бага хуралд оролцож байна.