ОХУ, Өмнөд Солонгос хоёр визийг үгүй болгох тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Өнөөдөр Сөүлд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хийж байгаа айлчлалын хүрээнд орос-солонгосын дээд хэмжээний хэлэлцээний дүнгээр засгийн газар хоорондын холбогдох баримт бичигт гарын үсэг зурлаа.

Түүнээс гадна эдгээр хоёр улсын засгийн газар соёлын төвийг байгуулах, ажиллуулах нөхцөл болзолын тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Түүнчлэн талууд тээврийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг болон Холбооны аялал жуулчлалын агентлаг ба Солонгосын аялал жуулчлалын яамны хооронд 2014-2015 онд ОХУ-БНСолонгос Улсын харилцан айлчлах жилүүдийг зохион байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зуржээ.