Санал асуулгад оролцсон америкчуудын 54% орчим нь АНУ-ын ерөнхийлөгчийн суудал дахь Барак Обамагийн үйл ажиллагаанд сэтгэл ханамжгүй байгаа нь ерөнхийлөгчийн нэр хүндийн тэмдэглэгдсэн үзүүлэлтүүдээс хамгийн бага нь юм. Энэ тухай британий «Дейли телеграф» хэвлэл Квиннипэксийн их сургуулийн санал асуулгын эх сурвалжаас үндэслэн мэдээлжээ.

Анх удаагаа Барак Обамагийн ерөнхийлөгчийн суудалд заларснаас хойш түүний рейтинг 40%-иас доош орлоо гэж хэвлэлд тэмдэглэсэн байна. Олон нийтийн санал асуулгын дүнгээр Обамагийн эсрэг 61% нь саналаа илэрхийлжээ. 10-р сард Обамагийн ажилд таагүй байгаа сонгогчдын тоо 49%-тай байсан байна.

«Дейли телеграф» -ын мэдээгээр 11-р сарын 6-11-нд явагдсан Квиннипэксийн их сургуулийн санал асуулгад улс даяар 2545 сонгогчид оролцсон бөгөөд алдаа доголдлын үзүүлэлт нь 1,9 % юм.