Худалдаа-эдийн засгийн харилцааны хөгжил Орос-Өмнөд Солонгосын хамтын ажиллагааны чухал сэдэв байх болно гэж ерөнхийлөгч Путин өнөөдөр Сөүлд “Орос-Өмнөд Солонгосын харилцан яриа” бизнес уулзалт дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.

Тэрээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр улсын хоорондын бараа эргэлт 13 дахин өсч, 25 тэрбум долларт хүрснийг тэмдэглэсэн байна. Өмнөд солонгосын хуримтлагдсан хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 2,5 тэрбум гараад байна.

Хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжууд байгаа гэж Путин хэллээ. Тэрээр харилцан худалдааны бүтцийг төгөлдөржүүлэн, технологийн болон бүтцийн бат бэх эвслүүдийг бүрдүүлэхэд шилжих шаардлагатай байна гэж онцлов.

Орос улс Өмнөд Солонгостой дэлхийн болон бүс нутгийн чанартай дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаагийн дотор, юуны түрүүнд Алс-Дорнодын бүс нутаг байгаа юм. Путин АНД-н бүсийн эдийн засгийн хамтын ажиллагаанд, шууд хөрөнгө оруулалтыг татах, экспортын чиглэлтэй үйлдвэрүүдийг байгуулахад онцгой анхаарлаа хандуулахыг санал болгов.

Тэрээр солонгосчуудын санаачилгаар Орос улсын шууд хөрөнгө оруулалтын сан болон Солонгосын хөрөнгө оруулалтын корпорац хамтран хөрөнгө оруулалтын нэг тэрбум долларын суурь байгуулагдсан тухай зарлав.

Орос улсын ерөнихйлөгчийн үзэж байгаагаар, Хойд мөсөн далайн замын дэд бүтцийг хөгжүүлэх нь нүүрс ус төрөгч нийлүүлэлтийн ирээдүйтэй чиглэл бөгөөд энэ нь хөлөг онгоцны үйлдвэрлэлийн хувьд нилээд захиалга авах болоод боомтуудыг засварлах болон боомтуудын аж ахуйг шинэчлэхэд хамтарсан ажлуудыг явуулахад ач тустай.

Орос улсын ерөнхийлөгчийн үзэж байгаагаар, өндөр технологийн салбарын хамтын ажиллагаа нь хоер улсын хамтын ажиллагааны тэргүүн зорилт байх ёстой. Ингэхдээ жижиг, дунд үйлдвэрийн бизнесийг дээд зэргээр хөгжүүлэх шаардлагатай байгаа юм.