Ираны зэвсэгт хүчин 11-р сарын сүүлчээр томоохон хэмжээний «Гамар-е бани хашем» нууц нэртэй сургуулилт явуулна гэж тус улсын хуурай замын армийн командлагч бригадийн генерал Ахмад Реза Пурдастан Фарс агентлагт мэдээлжээ.

Түүний хэлснээр маневрын зорилго нь бодит байлдааны нөхцөлд ихээхэн дөхөж очихоор боловсруулсан үйлдэл байх юм. Түүнд флот болон бараг бүх төрлийн армиуд оролцох нь сургуулилтын ямар өргөн цар хүрээтэй болохыг илтгэж байна.

Маневрын явцад ираны армид саяхан бий болсон өөрсдийн боловсруулсан нэн шинэ зэвсгийн дээжийг турших юм. Энэ нь агаарын пуужингийн иж бүрдэл, шумбагч завь, шунгадаг мина, их буу, мөн парад болон олон тооны тусгай үзүүлбэр дээр үзүүлсэн нилээд хэдэн нисэгчгүй нисдэг аппаратууд болно.