ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Солонгосын төмөр зам, оросын Транссибийн төмөр замыг нийлүүлэх тухай санал амжилт авчирна гэдэгт итгэлтэй банйа. Энэ тухай тэрээр 11-р сарын 13-нд Сеулд хийх айлчлалынхаа босгон дээр Өмнөд солонгосын “KBS“ телерадиокомпанид өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

Путины яриагаар, төслийг хэрэгжүүлэхийн тулд ултөрийн шинжтэй хүндрэлүүдийг давах ёстой. Умард солонгосын аюулгүй байдлыг шийдвэрлэхтэй холбоотой асуудлаар түгшиж буйд хүндэтгэлтэй хандах ёстой юм. Энэхүү процесс нь асуудалд мэргэжлийн үүднээс тэвчээртэй, бие биедээ хүндэтгэлтэй хандахыг шаардаж байна гэж ерөнхийлөгч тэмдэглэв. Одоогийн байдлаар бүх ийм нөхцөл бололцоонууд бий болж байна гэж тэр үзэж байна.

Ерөнхийлөгчийн яриагаар, “энэ нь зүгээр нэг цаасан дээр буусан санаачилга биш”, Орос улс үүнийг хэрэгжүүлэхээр тодорхой алхмуудыг хийгээд байна. “Оросын төмөр зам” БНХАУ-ын төмөр замын томоохон хэсгийг засварлаад, бараг шинэчлээд байна.

Умард болон Өмнөд Солонгос, Хятад, Орос болон Төв Азийг холбох төмөр замын нэгдсэн сүлжээг байгуулахтай холбоотой Өмнөд солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хегийн “Евразийн санаачилгыг” ерөнхийлөгч Путин тайлбарлахдаа, энэ нь орос улсын санаачилгатай бүрэн нийцэж байна гэж мэдэгдэв.

“Хэрвээ Өмнөд болон Умард Солонгос өөр хоорондоо Хоёр Солонгосыг холбох төмөр замыг байгуулах тухай тохиролцож чаддаг бол, Орос улсын Алс-Дорнод болон Зүүн Сибирийн боломжууд Солонгосын хойгийн өмнөд хэсгийн аж үйлдвэрүүдийн хэрэгцээг үр ашигтай хослуулах бололцоотой юм “ гэж Путин тэмдэглэв.