85 жилийн өмнө 1928 оны 11-р сард Орост дэлхийн кино урлагийн дээж бүтээлүүдийн нэг “Чингисийн хойч үе” кино дэлгэцнээ гарчээ. “Буриад-Монголын сонин”-д нийтлэгдсэн сэтгүүлч Иван Новокшоновын тууж кино зохиолын суурь болсон юм.

Сталины үеийн цөллөгөнд амьдралынхаа сүүлчийн өдрийг өнгөрүүлсэн энэ зохиолчийн нэр агуу их кино бүтээлийн сүүдэрт шудрага бус мартагдана. Киног дуугүй киноны нэрт найруулагч Всеволод Пудовкин найруулан тавьсан.

Үйл явдал 1918 оны иргэний дайны үед өрнөнө. Английн цэргүүд Монголыг эзлэн авна. Анчин Баяр английн худалдаачинд үнэгний хэдэн арьс зарах гэсэн нь бүтэлгүй болно. Түүнийг англичууд баривчилна. Түүнд нэгжлэг хийхэд Чингисийн пайз олдоно. Пайз дээр үүнийг эзэмшигч нь Чингис хааны хойч үе гэж бичсэн байдаг.

Үүнийг англичууд мэдээд дөвийлгөхөөр шийдэн, залууг монголын хаанаар өргөмжлөх гэж оролдоно. Гэтэл Баяр үүнээс татгалзана. Анчин залуу хотоос зугтаан гарч, британий штабыг устгаж, улаан партизануудтай нэгдэнэ.

Найруулагч Всеволод Пудовкин гол дүрд Эрхүү мужийн Боханы уугуул иргэн 33 настай жүжигчин Валерий Инкижиновыг урьж тоглуулжээ. Кинонд цөөн тооны мэргэжлийн хэдэн жүжигчдээс бусад нь орон нутгийн иргэд тогложээ. Уг кино 1928 оны 11-р сарын 10-нд ЗХУ-д анх удаа дэлгэцнээ гарчээ.

Мөн оны 12-р сард Берлинд киног анх үзүүлжээ. Европд “Азийг бүрхсэн хар салхи” нэртэй гаргасан уг бүтээл маш их нэрд гарчээ. 1935 оны хавар болсон Москвагийн олон улсын анхдугаар кино наадмын шагналыг хүртжээ. 1937 онд киног Парисын Олон улсын үзэсгэлэн дээр толилуулсан.

Гэтэл киноны гол дүрийн жүжигчин Валерий Инкижинов гэр бүлийн хамт Парист үлдэсэн. Тиймээс 1930 -аад оны дунд үеэс киног ЗХУ-д гаргаагүй, Инкижиновын нэрийг кино уран бүтээлчдийн нэрийн жагсаалтаас бүр мөсөн хасчээ.

Киног 1985 онд Горькийн киностудид сэргээн, дуу оруулсан.