ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Өмнөд солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе нар Сөүлд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын тулгамдсан чухал асуудлууд тухайлбал, Солонгосын хойгийн байдлын талаар хэлэлцэн ярилцана. Өмнөд солонгост Путиныг урьд өмнө байгаагүй олон тооны оросын шилдэг бизнесменүүд дагалдаж явна. Тэд орос-өмнөдийн бизнес хүрээнийхний уулзалтанд оролцоно.

Айлчлалын явцад хоёр орны засгийн газар хоорондын болон байгууллагууд, арилжааны нилээд хэдэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Тухайлбал, “Внешэкономбанк” болон Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн шугамаар хөрөнгө оруулалт-санхүүгийн хамтарсан байгууллагыг байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурна.

Түүнчлэн Орос, Өмнөд солонгосын ерөнхийлөг нар олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхдээ “ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зургаан талт яриа хэлэлцээг сэргээх асуудлаар түлхүү “ярилцах болно гэж оросын ерөнхийлөгчийн засаг захиргаанаас мэдэгдэв. Мөн Путины Сөүлд хийх айлчлалын хөтөлбөрт хотын төвд оросын их яруу найрагч Александр Пушкины хөшөөний нээлтийн ёслол болон “Орос-Өмнөд солонгос харилцан яриа” сэдэвт чуулганы ажилд оролцох зэрэг орж буй юм.