Гаалийн холбоо /Орос, Казахстан болон Беларус/ болон Вьетнамын хооронд худалдааны чөлөөт бүс байгуулах нь харилцан бараа эргэлтийг нэмэгдүүлэхэд нөлөөлнө. Энэ тухай өнөөдөр Ханойд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Вьетнамын удирдагчтай явуулсанг яриа хэлэлцээг дүгнэн мэдэгдэв.

Түүний яриагаар, талууд энэхүү асуудлаар идэвхтэй яриа хэлэлцээ явуулсан. 2012 онд хоёр талын бараа эргэлт 20 % нэмэгдэж, 3,6 тэрбум долл.хүрсэн. Гэтэл хоёр орны эдийн засгийн чадавхи үүнээс өндөр байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч хэлсэн.

Вьетнамын ерөнхийлөгч Орос улс Вьетнам улсууд Гаалийн холбоо болон Вьетнамын хооронд худалдааны чөлөөт бүс байгуулах тухай яриа хэлэлцээг шуурхайлахаар тохиролцсон гэв. Тэрээр Ханой энэхүү асуудлаар гарсан дэвшлийг сайшааж байна гэж нэмж хэллээ.

Чыонг Тан Шанг Орос улсын ерөнхийлөгч Путинтэй явуулсан яриа хэлэлцээрийг үр дүнтэй болсон гэж үнэллээ. Тэрээр уулзалтаар худалдаа-эдийн засгийн асуудлуудаас гадна хоёр талын харилцан сонирхолтой олон улсын асуудлуудыг хэлэлцэн ярилцсан гэж цохон тэмдэглэв.