Египетийг арбын орнуудын дунд эмэгтэйчүүдэд хамгийн ээлгүй орноор үзжээ. Энэ тухай мэдээллийн Ройтер агентлагийн Tomson Reuters Foundation хандивын сангийн мэргэжилтнүүдийн жендерийн тэгш эрхийн асуудлаар явуулсан судалгааны дүн харуулжээ.

Мэргэжилтнүүд нийт 22 орны эмэгтэйчүүдийн байдлыг судалсан аж. Чансааг боловсруулахад хүчирхийллийн түвшин, эмэгтэйчүүдийн улс төрд оролцох боломж, боловсрол болон хөрөнгө эзэмших эрх зэргийг тооцжээ.

Судалгаагаар улс төрийн хямралаас үүдэлтэй ард түмний бослогын үеэр Египетэд эмэгтэйчүүд  хүчирхийлэлд их өртөдөг, хамгийн муу орноор тодорчээ.

Египтээс гадна “хамгийн муу “дөрвөн орноор Ирак, Саудын Арав болон Сири оржээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, Иракийн эмэгтэйчүүдийн байдал дарангуйлагч Саддам Хусейны үетэй харьцуулахад илүү хүндэрсэн байна. Саудын Аравт эмэгтэйчүүдийг “урьдын адил хоёрдугаар зэргийн“ гэж үздэг юм.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгийн сайн хамгаалдаг арабын гурван оронд Коморын арлууд, Оман болон Кувейт орж байна. Социологчдын тэмдэглэж байгаагаар, чухамхүү анх Коморын арлуудад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн адил улс төр, эдийн засгийн үйл ажиллагаа явуулах тэгш эрхтэй болсон аж.