Хятад улсад 40 гаруй жил явуулж байгаа төрөлтийг хязгаарлах бодлого тус улсын хүн амын өсөлтийг 400 саяар бууруулахад хүргэжээ. Энэ тухай мягмар гаригт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн эрүүл мэнд, төрөлт төлөвлөлтийн хэргийн албан ёсны төлөөлөгч Мао Цюньань уламжлав.

Энэ нь тус улсын нөөц, экологид үзүүлэх дарамтыг нилээд бууруулсан гэж түшмэд мэдэгджээ. Тэрээр Хятад улс  1,3 тэрбум хүн амтай хөгжиж байгаа орон бөгөөд байгалийн хязгаарлагдмал нөөцтэй гэдгийг сануулав.

Хэрвээ төрөлтийг хязгаарлах бодлогыг явуулаагүй бол, манай хүн ам 1,7 -1,8 тэрбумд хүрэх байсан, мөн ундны усны болон эрчим хүчний нөөцүүд 20 гаруй хувиар багасах байсан гэжээ. “Энэ нь Хятадын эдийн засгийн болон нийгмийн хөгжилд саад тотгор болох байсан “гэж Мао Цюньань цохон хэлжээ.