Японы БХЯ зэвсэгт хүчнийхээ танкуудын тоог бараг 60 хувиар хорогдуулж, үүний үр дүнд бий болсон төсвийн хөрөнгийг байлдааны өөр төрлийн зэвсэг худалдан авахад чиглүүлэхийг санал болгов. Цэргийн шинэтгэлийн асуудлаар Ерөнхий сайдын бичиг хэргийн газарт хийлгэсэн зөвлөлгөөн дээр ийм санаачилга дэвшүүлсэн тухай өнөөдөр «Иомиури» сонин мэдээллээ.

Эдүгээ японы арми барагцаалбал 740 танктай байгаа хийгээд бараг 300 -аар хорогдуулахыг санаачлав. Японы БХЯ-ны мэдээлсэнчилэн одоогоор бүрэн төгс шийдвэр гаргаагүй. Идэвхтэй санал шүүмжлэл явагдаж байна гэж тусгай газрын төлөөлөгч тэмдэглэв.

Одоо Японы цэргийн тусгай газар ПДХ сиситемийг бэхжүүлэхэд хүчин чармайлтаа дайчилж байна. БНАСАУ пуужингаар заналхийлсэн гэж тус улс үзэж, няцаах арга хэмжээ авах бодолтой байна. Хятадтай харилцаа хурцдсан нөхцөлд Зүүн Хятадын тэнгисийн алслагдсан арлуудын батлан хамгаалалтыг бэхжүүлэхэд хүчин чармайлт бас гаргаж байна.