Хятадын баруун-хойд Гуанси-Жуаны өөртөө засах орны Гуйган хотод 1 мянга гаруй сурагч болон багш нар «Хайянь» хар салхины  үерээс болж дунд сургуулийн байшингаас гарч чадахгүй байна гэж Синьхуа агентлаг аврагчдын мэдээллээс иш татан уламжлав.

Хар салхи өчигдөр өглөө Гуанси-Жуаны өөртөө засах оронд хүрэв. Хурд нь цагт 118 км-т хүрчээ. Хар салхины уршгаар бүс нутагт аадар бороо орж, зарим нутагт хур тундас 300 мм-т хүрлээ. Үүний улмаас орон нутгийн хэд хэдэн гол мөрний ус савнаасаа халив.

Дээрх сургууль орчимд ус 1,5 метр гүнзгий байна. Сургуульд байгаа хүмүүс байшингийн 2-р болон түүнээс дээш давхарт байна. Энд аврах ажил үргэлжилж байна. Хятадын Хайнань ба Гуанси-Жуаны өөртөө засах орны зургаан оршин суугч «Хайянь» хар салхинд хэлмэгджээ. Хайнань арлын 500 мянга орчим, Гуанси-Жуаны өөртөө засах орны 1 сая гаруй оршин суугч гай гамшигт нэрвэгдэв.