Польшийн цагдаагийн хүчин Варшавад ОХУ-ын ЭСЯ-ны дэргэд түйвээн бусниулах ажиллагаанд оролцсон 30 хүнийг саатуулав.Дипломат төлөөлөгчдийн газрын байшинд давшилсан гурван этгээдийг шийтгэнэ. Энэ онд тусгаар тогтнолын өдөрт зориулсан уламжлалт марш тайван явагдана гэж зохион байгуулагчид нь амласан билээ. Гэвч дайрах, түйвээн бусниулах ажиллагаа болж хувирчээ.

Цагдаагийн газрын үнэлснээр 20 мянга орчим хүн үндэсэрхэг үзэлтнүүдийн арга эхэмжээнд оролцсон байна. Хөл бөмбөгийн клубын хүзүүний оролтоор нүүр царайгаа ороож халхавчласан залуучууд ОХУ-ын ЭСЯ-ны хамгаалагчдын бүхээгийг шатааж, тэсрэх бодис бүхий лонх шидэж, чулуудав.

Цагдаагийн хүчин нулимс асгаруулах гранат хэрэглэж, цугларагсдыг тараав. Польш Улсын Ерөнхий сайд Дональд Туск үндэсэрхэг үзэлтнүүдийн ажиллагааг буруушааж, түйвээн бусниулахыг «хүлцэшгүй түрэмгий ажиллагаа» хэмээн нэрлэжээ.