Оросын Онцгой байдлын яамны аврагчид ба эмч нар сүйрлийн хар салхинд нэрвэгдэгсдэд туслахаар Филиппин руу онгоцоор явав. Өнөөдөр Москва « Аврах төвийн» отрядын нүүдлийн эмнэлэг болон эмч нар, аврагчид бүхий хоёр Ил-76 онгоцоо филиппиний Себу хот руу явуулав.

Оросын ОБЯ-ны дэд сайд Владимир Степанов шуурхай ажиллах хэсгийг тэргүүлж байна. Гай гамшигт нэврвэгдсэн нутагт очих оросын аврагчид ба эмч нар тусдаа ажиллахад шаардлагатай тоног төхөөрөмж болон газао усанаа явагч машинтай гэж ОБЯ-ны мэдээлэлд өгүүлжээ.

Эдүгээ олон улс орноос Филиппинд тусламж үзүүлж байна. Японы засгийн газраас 10 сая долларын яаралтай буцалтгүй тусламж үзүүлэнэ. Хятад улсаас ч яаран тусламж үзүүлэнэ. АНУ-ын усан цэргийн «Жорж Вашингтон» нисэх онгоц тээгч дэмжих онгоцуудтай хамт Филиппин руу зүглэв.

Филиппиний аврагчдын тоо баримтуудаас харахад 1800 орчим хүн хар салхинд хэлмэгдээд байна. Гэвч хэлмэгдэгсдийн тоо 10 мянгад хүрч болдзошгүй гэж үүний өмнө ХМХ уламжлан мэдээлсэн билээ. Үндэсний цагдаагийн газрын тэргүүн эдгээр мэдээллийг тайлбарлаж өгөхийг шаардав.

11-р сарын 8-нд Филиппиний төв нутаг «Хайянь» хар салхинд нэрвэгдэв. Улс орон маань гамшигт байдалд орсон гэж Филиппиний Ерөнхийлөгч Бенигно Акино зарлан мэдээллээ. НҮБ-ын мэдээлснээр 9,8 сая орчим хүн нэрвэгджээ. Энэ нь сүүлийн бараг 100 жилд Филиппинийг нэрвэсэн хамгийн хүчтэй сүйрлийн хар салхи юм.