Өмнөд Солонгосын засаг захиргаа тагнан мөрдсөн хэмээн сэжиглэгдэн БНАСАУ-д баригдсан Өмнөд Солонгосын иргэдийн талаарх мэдээллийг авах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Энэ тухай өнөөдөр нэгдлийн асуудлаарх өмнөд солонгосын яаманд мэдэгдсэн байна.

Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн хойд солонгосын сувгийн мэдээлснээр, өнгөрсөн 7 хоногт Хойд Солонгост «БНАСАУ-д олон нийтийн эмх замбараагүй байдал үүсгэхийг» оролдсон өмнөд солонгосын тагнуулыг баривчилжээ. Өмнөд Солонгосын ХМХ-үүдийн мэдээгээр Хойд Солонгосын нутаг дэвсгэрт хуурамч паспортаар нэвтрэн орсон шашны номлогчийн тухай ярьж байгаа байж магадгүй. Өмнөд Солонгосын тагнуулын үндэсний алба өөрийн зүгээс энэ буруушаалтыг үндэслэлгүй хэмээн няцааж байгаа юм.