Сирийн хувьсгалын болон сөрөг хүчний үндэсний эвсэл Сирийн асуудлаар Женевт /Женев-2/чуулах олон улсын бага хурлын ажилд оролцохоор зөвшөөрөв.

Стамбулд болж өнгөрсөн бага хурлын дүнд эвсэл шийдвэрээ зарлав. Сирийн хувьсгалын болон сөрөг хүчний үндэсний эвсэл нөхцлийн хувиар тус улсын бүх нутгуудыг засгийн газрын хүмүүнлэгийн тусламжаар хангах болон улстөрийн хоригдолуудыг суллах, улстөрийн шилжилт хийхийг дэвшүүлжээ.

Сирийн хувьсгалын болон сөрөг хүчний үндэсний эвслийн баримт бичигт сөрөг хүчний бүхий л бүлэглэлүүдтэй хэлхээ холбоогоо үргэлжлүүлэх бөгөөд “Женев-2” бага хурлын шийдвэр болон зорилгыг тайлбарлах болно гэж дурджээ. Сирийн хувьсгалын болон сөрөг хүчний үндэсний эвслийн удирдагчдын нэг сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, “Женев-2-ын дараа Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг огцорно гэж эвсэл найдаж байгаа гэжээ.