Ази Европын зөрчилт байдлыгзохицуулах дипломат- улс төрийн шийдвэрийг олохын тулд хамтын ажиллагааг бэхжүүлэх нь зүйтэй. Энэ тухай өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров «Ази-Европ»-ын чуулганд оролцогч улсуудын ГХ-ийн сайд нарын 11дэх уулзалтан дээр мэдээлжээ. Урьтал асуудлуудын дунд Сирийн байдлыг зохицуулах, Палестин Израилийн эсэргүүцэл, Ойрх дорнод дахь байдал бүхэлдээ болон Афганистанаас үүсэлтэй хар тамхины тээвэрлэлт, терроризмын заналхийллийг даван туулах зэргийг сайд онцолсон байна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон байдлыг зохицуулах боломжийг алдахгүй байх, «нэг талын геополитикийн үүднээс бүс цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх дэглэмийг бэхжүүлэхийг зайлшгүй урьтал болгохыг дагаж мөрдөхийг» уриалжээ. Сайдын хэлснээр 11 сарын 9-нд олон улсын «зургаагийн» болон Ираны уулзалт Женевт «найдлага тавьсан шинжийг» илтгэн харуулсан байна.

Солонгосын хойгийг тойрсон байдлыг пуужингийн эсрэг хамгаалалтын даяарчлалын системийн нэмэлт бүрэлдэхүүнийг өргөн дэлгэрүүлэх шалтаг болгон ашиглах нь байж болшгүй зүйл хэмээн сайд дурьджээ. Түүний хэлснээр «Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах талаар 6 талын яриа хэлэлцээрийг нэн даруй сэргээх нөхцөл бүрдэж байгаа» бөгөөд түүнийг орлуулах зүйл байж болохгүй юм.

Түүнээс гадна Лавров 2014 оны 7 сарын 3,4-нд Санкт-Петербургт болох шашин болон соёлын хоорондын дээд хэмжээний бага хуралд хүссэн бүхнийг ороцохыг урьжээ.