11-р сарын 11-нд Дэлхийн нэгдүгээр дайны түүхэн ойг тэмдэглэж байна. 95 жилийн өмнө энэ өдөр Компьены ойд Антант болон Германы хооронд эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан. Дайнд үрэгсдийн хөшөөнд цэцэг өргөх дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнүүд нь Европын ихэнх улсууд болон Британий хамтын нөхөрлөлийн орнуудад явагдана. Арга хэмжээ Гринвичийн цагаар өглөөний 10 цагаас эхлэж, үндэстний хэмжээнд нэг хором дуугуй зогсоно. Энэ дайнд 20 сая хүн амь үрэгдсэн. Мөргөлдөөнд 36 улс оролцсон. Байлдааны ажиллагааны үеэр түүхэнд анх удаа танк, галт буу болон химийн зэвсгүүдийг хэрэглжээ. Дэлхийн нэгдүгээр дайны дүнд Орос, Герман, Османы болон Австр-Унгарын гүрнүүд устсан. Дайн дөрвөн жил гурван сар хагас үргэлжилсэн.