Саудын Аравын нийслэл хотод цагаачид полицынхны хооронд гарсан сөргөлдөөний улмаас хоёр хүн амиа алдаж, 70 гаруй хүн шархдав. Хотын ядуусын хорооллуудыг шалгах явцад гадаадын ажилчид хууль сахиулагчдад эсэргүүцэл үзүүлж, тэдний зүг чулуу шидэж, бэхэлгээ барьжээ. Ажиллагааны дүнд таван зуу гаруй хүнийг баривчилж, хэдэн мянган хүнийг дараагийн шатанд албадан гаргах төвүүд рүү шилжүүлжээ. Хаант улсын эрх баригчид шинээр ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан нь цагаачдын эсэргүүцлийн арга хэмжээний шалтгаан болжээ. Одоо Саудын Аравын нутагт 9 сая орчим гадаадын ажилчин ажиллаж буй юм. Нөгөөтэйгүүр, хаант улсад ажилгүйчүүдийн тоо 12 % байгаа бөгөөд эрх баригчид энэхүү үзүүлэлтийг бууруулахаар оролдож байна. Сүүлийн гурван сарын хугацаанд тус улсаас орчим Этиоп, Бангладеш болон Пакистаны сая иргэд буцжээ.