Филиппины Эрүүл мэндийн яамнаас даваа гаригт Филиппины төв хэсгийг бүхэлд нь дайрсан “Хайянь” супер салхины улмаас зөвхөн зүүн хэсгийн Висайн арлуудад гэхэд л 1,5 мянга гаруй хүн амь насаа алджээ. Энэ тухай үндэсний мэдээллийн ПНА агентлаг уламжилжээ.

Эрүүл мэндийн яамны энэ бүсийн төлөөлөгч Глория Фабрегасын яриагаар, 1563 хүний цогцос олдсон бөгөөд тэдгээрийн дийлэнх нь Лейта, Зүүн Самар болон Таклобан хийгээд Самарын орчмын Басей хотуудаас олджээ. Ойролцоогоор 600 км үргэлжлэх гамшигийн бүсэд харилцаа холбоо үгүйгээс одоогоор ямарч мэдээлэл ирээгүй байна.

Нөгөөтэйгүүр, гамшигт нэрвэгдсэн Таклобан хотын дарга Альфред Ромуальдес түүний хотын гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн тоо баримтуудыг эрс бууруулсантай санал нийлэхгүй буйгаа илэрхийлжээ. Таклобанд дээрэм тонуул ихэссэнтэй холбогдуулан даваа гаригт онцгой байдал тогтоож, комендантын цаг зарлав.

Өмнө нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун “Хайянь” хар салхины үр дагаварыг арилгахад туйлын түгшиж байгаагаа илэрхийлсэн. Түүний яриагаар, хүчтэй хар салхины дүнд 9,5 мянган хүн нэрвэгджээ.