Олон улсын цөмийн хөтөлбөрийн агентлагийн /МАГАТЭ/ шинжээчид Ираны төлөөлөгчидтэй даваа гаригт Тегеранд ээлжил хэлэлцээгээ эхлүүлээд байна. Ираны тал тус улсын цөмийн хөтөлбөрийн хэрэгжүүлэлттэй холбоотой НҮБ-ын мэргэжилтнүүдийн сонирхож байгаа нилээд хэдэн асуултанд тайлбар өгөх ёстой. Шинжээчдийн уулзалтын өмнө агентлагийн ерөнхийлөгч Юкия Амано Ираны Цөмийн эрчим хүчний байгууллагын тэргүүн Али Акбар Салехитэй уулзах төлөвтэй байна.