ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Вьетнам улстай зургаан жилийн хугацаанд бараа эргэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьлаа. Энэ тухай 11-р сарын 12-нд эхлэх Путины Ханойд хийх албан ёсны айлчлалын өмнө даваа гаригт вьетнамын ХМХ-үүдэд нийтлэгдсэн ОХУ –ын тэргүүний ярилцлагад дурджээ. Путины үзэж байгаагаар, “энэхүү зорилтыг шийдэхэд Гаалийн холбоо /ОХУ, Казахстан болон Беларус/ болон Вьеьнамын хооронд Худалдааны чөлөөт бүс байгуулах тухай гэрээ нь шууд нөлөөтэй бөгөөд энэ нь Еврази, Ази Номхон далайн бүс нутгийн улстөр-эдийн засгийн хамтын ажиллагаанд нийцэж байна. Худалдааны чөлөөт бүс байгуулах тухай яриа хэлэлцээрүүд нь явагдаж байгаа төдийгүй, тэдгээрийг Орос улс амжилттай өндөрлөхөөр төлөвлөж байна гэж Путин онцлон тэмдэглэв.