“Союз ТМА-09М” жолоодлоготой буух төхөөрөмж Казахстаны нутагт тооцоолж байсан цагт амжилттай газардав. Уг хөлгөөр ОУСС-аас оросын “Роскосмос”-ын одон орон судлаач Федор Юрчихин, НАСА-гийн болон Европын сансарын агентлагийн одон орон судлаач Карен Найберг, Лука Пармитано нар эх Дэлхийдээ буцаж ирлээ. Багийнхан тойргийн замд 165 хоног ажилласан бөгөөд буултыг хэвийн хүлээн авлаа. Сансарын нисгэгчдийн хамт Сочийн Олимпийн наадмын “Галт шувууны өд” бамбар эх Дэлхийдээ буцаж ирлээ.

Үүнийг Юрчихин Оросын Олимпийн наадмын хорооны төлөөлөгчдөд хүлээлгэн өгөв. 11-р сарын 11-нд Сочийн Олимпийн наадмын бэлэг тэмдэгийн буухианы хүрээнд Олимпийн бамбарыг нээлттэй сансарт хоёр цаг орчим гаргасан оросын бусад сансарын нисгэгчдийн хамт байсан “Роскосмос”-ын сансарын нисгэгч Олег Котов эх Дэлхийдээ буцаж ирсэн Федор Юрчихины оронд ОУСС-ын шинэ дарга боллоо.