АНУ  шинэ ангиллын онгоц тээгч усанд тавиад байна. Энэ тухай ням гаригт АП агентлаг уламжилжээ. Хөлөг онгоцыг “Жеральд Форд” гэж нэрлжээ. Энэхүү онгоц америкийн хуучин онгоц тээгчдийг бүр мөсөн орлох юм. “Жеральд Форд” хөлөг эгнээнээс хасагдсан “Энтерпрайз” тээгчийн оронд явна. Шинэ хөлөг онгоцны усны багтаамж 112 мянган тонн. Мөн хөлөг онгоц цөмийн хоёр тогоотой. Уг онгоц тээгч 70 хүртэл тооны онгоц, нисдэг тэрэг, 5 мянга орчим хүнтэй багийг тээвэрлэх боломжтой аж.