Хүн төрөлхтөний түүхэнд анх удаагаа нээлттэй сансарт Олимпийн бамбарын гэрэл зургийг татлаа. Оросын сансарын нисгэгч Олег Котов болон Сергей Рязанский нар “Олимпиада-2014” бэлэг тэмдэг болох бамбарыг нээлттэй сансараас Олон улсын сансарын станц руу буцааж авчирлаа. Олимпийн бамбарыг Эх Дэлхийд 11 –р сарын 11 -нд буух Федор Юрчихин даргатай “СоюзТМА-09М” хөлгөөр авчирхаар төлөвлөж буй юм. “Сочи-2014” өвлийн олимпийн наадмын бамбарын буухиа уралдаан олимпийн наадмын түүхэнд хамгийн урт удаанд орж байна. Эл уралдаан 10-р сарын 7 ны өдөр эхэлсэн бөгөөд 2014 оны 2-р сарын 7 ны өдөр Хар тэнгисийн Сочи хотод буюу Олимпийн наадмын нээлтийн өдөр дуусна. Бамбар Орос улсын бүх бүс нутагт очих төдийгүй Байгаль нуурын гүнд очно .