Палеонтологчид үхрийн доод эрүүний шүднүүдийг судлаад, эртний хятадууд дор хаяж 10,6 мянган жилийн өмнө гэрийн тэжээвэр амьтадтай байжээ. Энэ нь Хятадад Ойрхи-Дорнодтой “мал аж ахуйн өлгий” болохын төлөө өрсөлдөх боломж олгож байна. Энэ тухай “Nature Communications”сэтгүүлд гарсан нийтлэлд өгүүлжээ.

Йоркийн /Их Британь/ их сургуулийн бүлэг эрдэмтэд Хятадын зүүн-хойд хэсгийн нутгаас сүүлийн жилүүдэд амьтадын ясыг судлажээ. Тэдний анхаарлыг үхрийн доод эрүүний шүднүүд гойд ихээр татжээ. Тестийн шалгалтуудын дүнд эл олдвор нь чулуун зэвсгийн үеийн сүүл хавьд хөрсөнд булагджээ. Судалгааны явцад үхрийн шүднүүдэд “зурагдсан зураг” байхыг тогтоожээ. Энэ нь эрт цагт Хятадад маьдарч байсан хүмүүсийн тэрхүү гэрийн тэжээвэр амьтны эрүү, шүднүүд болох нь тогтоогдсон. ДНК-гийн шинжилгээгээр, энэхүү үхэр нь Ойрхи-Дорнодод 10 мянган жилийн өмнө амьдарч байсан бусад олдворуудтай төрөл биш болох нь тогтоогджээ.