Дэлхийн хамгийн нэртэй “Дэлхийн Мисс” уралдаан 60 жилийн түүхэндээ анх удаагаа Орос улсад болж өнгөрөв. Энэ удаа 120 мянган долларын үнэтэй титэмийн эзэмшигчээр венесуэлийн 25 настай гоо бүсгүй Габриэл Ислэр тодорлоо. Гэрээний нөхцөлөөр тэр нэг жилийн турш дэлхий дахинаар аялаж, “Miss Univers Organization” байгууллагын сонирхолыг илэрхийлэх ёстой. Түүний үүрэг гэрээнд заасан хандивын болон бусад арга хэмжээнүүдэд оролцох ёстой. Хоёрдугаар байранд 23 настай испаний гоо бүсгүй Патрисия Родригес, удаах байранд 22 настай Эдвадорын сайхан бүсгүй Констанца Баес нар оржээ.