Энэ зууны эхний хамгийн томоохон сургуулилт болох НАТО-гийн Steadfast Jazz сургуулилт Зүүн Европт өндөрлөв. Сургуулилт Польш болон Балтын тэнгисийн орнуудын оролцоотой боллоо. Арга хэмжээнд 6 мянган цэргийн албан хаагчид, 350 хуягт техник, 13 хөлөг онгоц болон 50 нисдэг тэрэг, онгоцнууд оролцов. Хөтөлбөрөөр эвслийн олон үндэстний дайснаар Ботния гэх зохиомол нэртэй улс Эстон руу дайрсан. НАТО-гийн харилцаа холбооны мэргэжилтэнүүд дайн болохоос хоёр сарын өмнөх Ботни улсын улстөр, эдийн засгийн болон нийгмийн хямралын тухай өгүүлэх телевизийн цуврал мэдээнүүдийг зохиожээ.Эдгээр дүрсүүдийг үндэслэн “маш их нефть, хийн нөөцтэй” бүс нутгийн томоохон гүрний тухай яригдаж байсан.