Орос улсын аюулгүй байдлын гол заналхийлэл терроризм хэвээр байна. Ийм дүгнэлтийг Оросын БХЯ-ны сайд Сергей Шойгу “Россия -1” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа хэлжээ. Тэрээр одоо Сири, Афганистан, Мали, Ливид байлдаж байгаа хүмүүст анхаарлаа хандуулахыг уриалжээ. Түүнчлэн НАТО-гийн хил Орос улсад ойртож байгааг бас нэгэн заналхийлэл гэж үзэх хэрэгтэй гэж сайд тэмдэглэв. Энэхүү өргөжилтийг Шойгу “үндэслэлгүй”хэмээн нэрлэв. Түүний яриагаар, сүүлийн жилүүдэд оросын армийн анги нэгтгэлүүдийн бэлтгэл, алба хаах зэрэгт нилээд өөрчлөлтүүд гарсан. Орос улс Газрын Дундад тэнгис, хойд нутаг дэвсгүүдэд болон “хилийн чандад” байнгын эргүүл хийж байна, энэ бүгд нь Персийн булан, Хойд Африк болон Төв Азийн байдалтай холбоотой гэж сайд онцлов.