Сирийн сөрөг хүчний эвсэл “Женев-2” бага хуралд оролцоход бэлэн байна гэж Сирийн хувьсгалын болон сөрөг хүчний үндэсний эвслийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Халид эль Салих бямба гаригт мэдэгдсэн. Тэрээр энэ тухай Стамбулд болсон эвслийн хуралдааны нээлтийн ажиллагааны өмнө хэлснийг түркийн CIHAN агентлаг уламжлав. Үүнтэй зэрэгцэн, эль Салих Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг засгийн эрхээс огцруулах болон түүнийг шүүхэд шилжүүлэх асуудал эвслийн төлөөлөгчдийн “Женев-2” бага хуралд оролцох болзол байна гэжээ. Сөрөг хүчнийхэн Сирийн асуудлаар Орос улсын байр суурийн талаар бичгээр мэдэгдэл авахыг хүлээж байна гэж эль Салих хэлжээ.