Олон улсын зууч “зургаа” болон Иран Женевт ираны цөмийн тулгамдсан асуудлыг цаашид хамтран шийдвэрлэхийн тулд суурь үндсийг боловсруулав. Энэ тухай Женевт ням гаригт ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. Түүний яриагаар, яриа хэлэлцээр удтал үргэлжилсэн ч, цагийг хий хоосон үрээгүй аж.

Ираны цөмийн хөтөлбөрийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажил цаашид МАГАТЭ болон НҮБ-ын тогтоолуудын дагуу шаардлагуудыг хангасан үндсэн дээр явагдах ёстой гэж сайд тэмдэглэв. Энэхүү ажил нь Орос улсын санал болгож байсны адил дэс дараатай, харилцан ажиллагааны зарчмаар явагдах ёстой гэж сайд онцлов. Эдгээр зарчмуудыг оросын тал удтал тавьж байсан, харин одоо тэдгээрийг хамтарсан баримт бичгийг бэлтгэхэд үндэс болгохоор эцэслэн шийдвэрлээд байна.

Тегеранд хэрэгтэй хандлагуудыг хэрэгжүүлэх асуудлаар энэ удаагийн “зургаагийн” /НҮБ-ын таван байнгын гишүүн болон Герман/ болон Ираны яриа хэлэлцээрт АНУ тэргүүлэх үүрэгтэй байсныг Лавров тэмдэглэв. Тухайн шатанд энэ нь чухал ач холбогдолтой гэж сайд хэллээ. Тэрээр “зургаагийн” болон Ираны улстөрийн захирлуудын түвшингийн уулзалтын товыг ойрын үед зарлана гэв. Сайдын яриагаар, “зургаа” Ирантай яриа хэлэлцээрийн эцсийн зорилго НҮБ -ын АЗ-ийн болон МАГАТЭ-гийн шийдвэрүүдийг бүхэн хэмжээгээр нь биелүүлэхэд оршино. Түүнээс гадна тэр бүх асуудлаар тохиролцож чадаагүй, гэхдээ бүтээлч ажиллах уур амьсгал бүгдэд байгаа гэжээ.