Орос улс Филипинны далайн хүчтэй хар шуурганы үр дагаварыг арилгахад туслах зорилгоор аврагчдын багийг, зөөврийн хүчирхэг госпиталийн хамт илгээхэд бэлэн байна гэж Орос улсын ОБЯ ням гаригт мэдэгдэв. ОБЯ-ны төлөөлөгч Ирина Россиусын яриагаар, Москва орчмын Ногинск хотоос аврах төвийг 16 цагийн бэлэн байдалд оруулаад байна. Тэндээс тээврийн аврагчид болон “Цетроспас” эмнэлгийн багийг гаргах юм. Шаардлагатай тохиолдолд Орос улсаас Филиппин руу хоёр онгоц нисэх боломжтой бөгөөд шуурхай бүлгийн тоо 50 хүн байна.

Баасан гаригт “Йоланда”далайн хүчтэй супер хар шуурга Филиппины нутгаар дайрахдаа олон арван хүний амийг авсан. Зөвхөн Лейте мужид гэхэд л амиа алдсан хүмүүсийн тоо 10 мянга гаруй болсон тухай эрх баригчид мэдээлсэн. Гэтэл тус улсын нийслэл Манилд хохирлыг арилгах асуудлаар хийсэн зөвлөгөөний дараа төрийн тэргүүн засгийн газар бүрэн дүүрэн мэдээлэлгүй байна гэж мэдэгдсэн.