Өнөөдөр Москвад дэлхийн хамгийн сайхан бүсгүйн нэрийг дурдах юм. Сүүлийн 60 жилд анх удаа ОУ-д зохион явуулж байгаа дэлхийн сайхан бүсгүйг шалгаруулах шөвгийн тэмцээн нийслэлийн «Крокус Сити Холл» концертын танхимд болно.

Тэмцээн албан ёсоор 11-р сарын 5-нд гараагаа авсан юм. Мөн тэр өдөр дэлхийн 86 орны бүсгүйчүүд шигшээ тэмцээнд оролцов. Гэвч түүний үр дүнг одоо болтол далдлан нууцалж байна. Өнөөдөр тегсгелийн тэмцээн эхлэхийн өмнө 16 бүсгүйн нэрийг зарлаж мэдээлнэ.

Тэгээд тэд орой дэлхийн сайхан бүсгүй болохын төлөө өрсөлдөх юм. Шөвгийн тэмцээнийг 190 улсад нэвтрүүлж, 1 тэрбум гаруй үзэгчэд үзүүлнэ. Тэмцээний эзэн америкийн тэрбумтан, телевизийн хөтлөгч Дональд Трамп өчигдөр Москвад хүрэлцэн ирлээ. 19 настай Эльмира Абразакова тэмцээнд ОУ-ыг төлөөлж байна.