Өнөөдөр Оросын сансрын нисгэгч Олег Котов, Сергей Рязанский нар оросын хөтөлбөрийн дагуу задгай сансарт гарч, Сочийн Олимпийн бамбарыг сансрын уудамд шилжүүлэх юм. Тэд барагцаалбал энэ ажилд нэг цаг зарцуулж, ОУСС-ын оросын хэсгийн хөтөлбөрийн хүрээнд төлөвлөсөн ажил бас 5 цаг хийх тухай өнөөдөр Москва орчмын Нислэгийг удирдах төвөөс ИТАР-ТАСС агентлагт мэдээллээ.

«Олег Котов, Сергей Рязанский хоёр «Пирс» залгах модулийн нээлхийг онгойлгож, москвагийн цагаар 18 цаг 40 минут болж байхад сансарт гарч эхлэх юм. Тэд сансрын уудамд бараг 6 цаг ажиллана. Сансрын нисгэгчид 11-р сарын 10-нд москвагийн цагаар 00:09 цагт станцдаа буцах ёстой» гэж мөн төвөөс мэдээлжээ.

«Эхлээд Олимпийн гол бэлгэ тэмдэг болох 2014 оны Сочийн Олимпийн бамбарыг сансрын уудамд гаргах нь хийх ажлын анхны үе шат юм» гэж Нислэгийн удирдах төв тэмдэглэв. Котов, Рязанский нар Олимпийн бамбарын буухиаг дуриалгаж, ОУСС-ын гадна талд байгаа камерын өмнө байж, бамбар барьж гэрэл зураг авч, дүрс бичлэг хийх юм.

Тэмдэглэлтэй үйл явдлыг тохиолдуулан товчхон үг хэлнэ гэж сансрын нисгэгчид амлажээ. «Тэмдэглэлтэй үе мөчид таарах үг хэлдэг» гэж Котов тайлбарлан хэллээ. Олимпийн хөдөлгөөн болон эрүүл энх аж төрөх ёс, спортыг сурталчлах үг хэлнэ гэж тэрээр тэмдэглэв.

Дан оросын сансрын нисгэгчид Олимпийн бамбар барьж задгай сансарт гарах боловч Олимпийн бамбар станцад байгаа нь нэг ёсны олон улсын арга хэмжээ юм гэж Нислэгийг удирдах төв онцлов.

«ОУСС-д байх Олимпийн бамбар дэлхийг тойрох нь үйл явдлын олон улсын ач холбогдолыг тод томруун илтгэн харуулж байна» гэж төвийнхөн нэмж өгүүлэв. 11-р сарын 11-нд дэлхийд буцаж ирсний нь дараа бамбарт хий хийх юм. Энэ бамбараар Сочид Олимпийн наадмын гол галыг асаана.