АНУ-ын эрх баригчид 1960 онд тогтоосон Куба Улсын эсрэг хориг арга хэмжээнүүдийг хянан үзэж мэднэ гэж Ерөнхийлөгч Барак Обама Фдорида муж улсад аялах үеэрээ мэдэгдлээ. АНУ-ын бодлогыг сайтар бодож бүтээлчээр шинэтгэхийг тэрээр уриалжээ. 1960 онд Куба Улсад америкийн иргэд, корпорацуудын өмчийг хураасан үед АНУ-аас Кубын эсрэг эдийн засгийн ялгаварлан гадуурхах системийг нэвтрүүлсэн юм. 1962 онд хоригийг чангатгаж, бараг бүрэн хяхахад хүргсэн билээ.