ХКН-ын ТХ-ны 18 дахь удаагийн сонгуулийн 3-р бүгд хурал өнөөдөр Бээжинд нээгдлээ. «Синьхуа» агентлагийн мэдээлснээр «шинэтгэлийг тал бүрээр гүнзгийрүүлэх асуудлаархи санал шүүмжлэл» бүгд хурлын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтсан байна.

Дөрвөн едер ажиллах форумын хүрээнд ХКН-ын ТХ-ны «Шинэтгэлийг тал бүрээр гүнзгийрүүлэх нэн чухал асуудлууд» тогтоолын эх бичгийг уялдуулан зохицуулах юм. «Энэ баримт бичиг бүх чиглэлээр намын цэцэн мэргэн бодлогыг тусган харуулж, шинэтгэх үйл явцад шижим түлхэц үзүүлнэ» гэж агентлагийн мэдээлэлд тэмдэглэжээ.

ХКН-ын ТХ-ны УТТ-ны тайлан илтгэлээр бүгд хурал эхлэв. Одоо Хятадад ХКН-ын ТХ-ны энэ удаагийн бугд хурлыг шинэтгэл явуулж эхлэх, гадаадад нээлттэй байх бодлогыг батласан 1978 оны 11 дэх удаагийн сонгуулийн 3-р бүгд хуралтай харшуулж байна.

Үүний хамт шинэтгэлийг урагш ахиулах тодорхой замын асуудлаар нам ба шинжээчдийн хамтын нийгэмлэгийн үзэл санаа тэр болгон нийцэхгүй байгааг тэмдэглэжээ. Төв төлөвлөгөөгөө бүс нутгуудын ашиг сонирхолд нийцүүлэх ёстой. Бүгд хурал аюулгүй байдлын арга хэмжээг өндөржүүлсэн нөхцөлд хуралдаж байна.