Хятадын Ардын чөлөөлөх арми 105 миллиметр калибр бүхий гол зэвсэгтэй шинэ хөнгөн танк авч эхэллээ. Эдгээр байлдааны машин Туре 99А2 индекстэй гэж Janes мэдээлэв. Шинэ хөнгөн танк хуучирсан Туре 62,Туре 63-ыг солих юм. Шинэ танк бараг 30 тонн жинтэй. Түүнийг хуяглаж, нэмэлт зэвсгээр зэвсэглэж болно. Туре 99А2 хөнгөн танкыг гадаадад нийлүүлэх бололтой. Ямар нэг шалтгаанаар илүү хүнд танк авч чадахгүй байгаа улс орнууд энэ хөнгөн танкыг худалдан авч мэднэ.