ОУ-д анхны «хуурай боомт» гэгчийг Владивостокаас холгүй Угольная өртөөнд барьж байгуулахаар төлөвлөсэн гэж тээврийн дэд сайд Алексей Цыденов мэдээлэв. «Энэ нь усан замаар тээвэрлсэн ачааг шилжүүлж, гаалийн үзлэг хийж, ёс журмаар оруулах логистикийн төв болно.

Үнэн чанартаа зогсоол дээр бараа таваарыг хөлөг онгоцноос төмөр замд шилжүүлнэ. Ийм систем ачаа тээвэрлэлтийг хөнгөтгөнө.Хар тэнгисийн ба Азовын эрэг хавийн нутагт ийм «хуурай боомт» гэчийг барьж байгуулж болно» гэж Алексей Цыденов хэллээ.

11-р сарын 7-нд НҮБ-ын Ази,Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын (ЭСКАТО) гишүүн 14 улс түүний дотор Орос Монгол хоёр улс «хуурай боомт» гэгчийн тухай засгийн газрын хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав. Энэ хэлэлцээр Азид усан замыг ашиглан бараа таваарын эргэлтийг өргөжүүлэн нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэж шинжээчид тэмдэглэжээ.