АНУ ЮНЕСКО-гийн бүрэлдэхүүнд Палестиныг оруулсныг эсэргүүцэж, байгууллагыг санхүүжүүлэхээс хоёр жилийн турш татгалзаж ирсэн учир санал өгөх эрхээ алдсан тухай АП агентлаг ЮНЕСКО-гийн төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлан мэдээллээ.

АНУ Палестиныг ЮНЕСКО-гийн бүрэлдэхүүнд элсүүлснийг эсэргүүцэж, 2011 онд байгууллагын төсөвт татвар шимэтгэхээ больсон юм. АНУ-тай хамт ЮНЕСКО-г санхүүжүүлэхээ больсон Израилийн санал өгөх эрхийг бас хассан байна.

АНУ-ын татвар ЮНЕСКО-гийн төсвийн 22 хувийг хангаж байсан учир байгууллага хямралт байдалд бараг оров. Иймээс АНУ-аас санаачилсан зарим хөтөлбөрийг хязгаарлахаар шийдвэрлэжээ.

АНУ баасан гаригийн өглөө хүртэл санхүүжүүлэлтийг сэргээж эсвэл байгууллагад тавьсан өрийг тайлбарлах ёстой байсан. Гэвч тус улсын удирдлага ийм арга хэмжээ авсангүй гэж ЮНЕСКО-гийн төлөөлөгч мэдээллээ.